Galaxy Tower барилгын гадна фасад болон дотор заслын бүх ажлыг Шанхайн “JHE” групп хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ Герман улсын “WIKOMA” брэндийн бүтээгдэхүүнийг ашиглан чанарын өндөр түвшинд хийж хэрэглэгчдийн тав тух, сэтгэл ханамжинд нийцэхүйц байхаар гүйцэтгэсэн.
Танд манай Galaxy Tower төвийн үйлчилгээ цэвэрлэгээ, 24 цагийн хяналтын систем, харуул хамгаалалтын тусгай баг хамт олон найдвартай, цогц үйлчилгээг үзүүлнэ.
Дэлхийн лифтний зах зээлд өндөр байр суурь эзэлдэг ISO9001, ISO14001 дэлхийн стандартад нийцсэн Германы ThyssenKrupp компанийн хос удирдлагатай шахилгаан шат суурилуулсан. 1,5м/с хурдлах чадвартай зорчигчийн нийт 2 цахилгаан шаттай. Лифт нь LCD дэлгэцээр тоноглогдсон бөгөөд 2 лифт бүх давхарт үйлчилнэ.
Кабель монтаж, зарлан мэдээллийн систем, камерын хяналтын систем болон галын дохиололын системийг Монголын Холбоо, Дохиолол, интернэт сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “НЬЮ ТЕЛЕКОМ” ХХК гүйцэтгэсэн.
Чех улсын тоног төхөөрөмжүүд бүхий цогц үйлчилгээтэй. Ялтсан дулаан солилцуур, хуванцар хоолой, дулаан болон цэвэр усны өргөлтийн насосуудыг ашиглан халаалтын системийг “АНУ СЕРВИС” ХХК хийж гүйцэтгэсэн.
Байгаль орчинд ээлтэй “Gree” брэндийн иж бүрэн тоноглогдсон системийг “ХӨРГӨЛТ СЕРВИС” ХХК гүйцэтгэж суурилуулсан.
Чех улсын “Tango” брэндийн бүтээгдэхүүнийг “АНУ СЕРВИС” ХХК-ий гүйцэтгэлээр суурилуулсан.
ХУД, 15-р хороо,Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар хот