Caffe Bene Galaxy Tower салбарын нээлт

2017 оны 04 сарын 20

Caffe Bene олон улсын кофе шопын сүлжээний Монгол дахь хамгийн том салбар Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Галакси Тауэрт албан ёсны нээлтээ 2016 оны 12 сарын 19-ний өдөр хийж байна.

Caffe Bene нь Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн 15 оронд 1600 салбартай олон улсын кофе шопын сүлжээ юм. Caffe Bene нь интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлаг, философийн төв болсон хуучны Европын кофе шопт очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Кофены жимсгэний төрөлх амтыг хадгалсан халуун кофе, Итали желато, шинэхэн Бельги вафель зэрэг 100 гаруй төрлийн амтат менюг санал болгодог ба улирал бүр онцлох шинэ бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ бэлэг барьдаг.

Caffe Bene кофе шопын сүлжээний Монгол дахь эхний салбар 2013 онд нээгдэж байсан бол Caffe Bene Galaxy Tower хорь дахь салбар болж нээгдэж байна. Тус салбар нь нэгэн зэрэг 100 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өндөр хурдны үнэгүй интернэт, хоёр хурал уулзалтын өрөө, хүүхдийн тоглоомын өрөөтэй юм. Саруул тухтай орчинд амин болон албан ажлаа амжуулахыг хүсдэг залуучууд, Төв цэнгэлдэх хүрээлэн, Жаргалан хотхон, Нархан хотхон орчимд оршин суугч, ажил хөдөлмөр эрхлэгч нийт үйлчлүүлэгчиддээ ойртож өглөөний 08.00 цагаас 23.00 цаг хүртэл ажиллана.

Нээлтийн ажиллагааг тохиолдуулан энэ сарын 21-нийг дуустал Caffe Bene Galaxy Tower салбар үйлчлүүлэгчиддээ урамшуулал, бэлэгтэй худалдааг явуулж байгаа бөгөөд нээлтийн өдөр сугалаат худалдаа, амтат кофе, вафельны амталгаа явуулж, хамтлаг дуучид урилгаар ирж ая дуугаа өргөсөн юм.