Итали улсын нэр хүндтэй дарсны үйлдвэрлэгчид болох Cecchi, Campana, Toso, Cantina di Soave, Cormons, Tommasi брэндийн 54 нэр төрлийн цэвэр байгалийн гаралтай усан үзмийн дарснууд болон Францийн алдарт Cattier брэндийн өндөр зэрэглэлийн оргилуун дарснуудыг худалдаалдаг.
Үүний дундаас 2005 оны “Дэлхийн шилдэг оргилуун дарс” болох Armand de Brignac дарсыг санал болгохын хажуугаар “La Toscana” дарсны дэлгүүр нь сул агууламжтай дарсны зохистой хэрэглээ, соёл, сонирхолын эрэлтийг өсгөх зорилготой. Дарсанд дуртай хүн бүр төгс засал бүхий ая тухтай орчинд дарс шимэнгээ халуун дулаан яриа өрнүүлж, сэтгэл ханамжтай үйлчилгээ авахын хажуугаар төрөл бүрийн цэвэр усан үзмийн амтат дарснуудаас сонголт хийн авах боломжтой.